Х.Нямбаатар: Оргон зайлсан этгээдийн тухай мэдээлэл өгсөн хүнийг 10 мянган ам.доллароор урамшуулна

2023-04-13

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Шувуу ажиллагааны талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Шувуу” ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор гадаадад оргон зайлсан этгээдийн тухай мэдээлэл өгсөн хүнийг урамшуулах шийдвэр гаргасан. Засгийн газрын 11-11 төвд мэдээлэл өгч тэр нь баталгаажсан тохиолдолд 10 мянган ам.доллароор урамшуулахаар шийдвэрлэсэн. Төлбөртэй мэдээлэл авдаг эрх зүйн үндэс бий.

Иргэн Төгсбаяр Унгар улсаас холбогдож өөрөө ирж хэргээ шалгуулах хүсэлт гаргасан. Мөн иргэн Болортуяа БНСУ-аас мөрдөгчтэйгөө холбогдож шалгуулахаа илэрхийлсэн. Мөн удахгүй БНСУ-ын хууль хүчний байгууллагуудтай хамтарч хэд хэдэн хүнийг авч ирэхээр ажиллаж байна. Гэхдээ одоогоор хүний нэр хэлэх боломжгүй байна.

Авлига, албан тушаалын гэмт хэргээс гадна хүний амь насыг хохироох, хулгайлах, хүчин хийсэн зэрэг гэмт хэрэгт холбогдоод гадаад руу зугтсан хүмүүсийг ч авч ирнэ” гэлээ.