Онцгой бүрэн эрхтэй БЭТ-үүд Б.Хишигдоржтой хуйвалдаж, тендэр будлиантуулжээ

2023-05-4

Хэдхэн сарын өмнө “Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нь өөртөө давуу байдал бий болгож, “Хишиг арвин индустриал” ХХК-тай гэрээ байгуулахдаа авлига авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэх шаардлагатай байгаа учраас хойшлуулшгүй ажиллагаа явуулж баривчилсан. Мөн тус компанийн захирал Б.Хишигдоржийг саатуулан шалгаж байгаа” хэмээн Хууль зүйн сайд Х.Нямдорж сүртэй мэдэгдэл хийж байсан.

Гэтэл баривчлан шалгагдаж байгаа Б.Хишигдорж нь “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн бүрэн эрхэт төлөөлөгч, Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат, “Таван толгой” ХК-ийн бүрэн эрхэт төлөөлөгч, Хууль зүйн яамын төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг нартай хуйвалдаж дахин 220 тэрбум төгрөгийн тендерийг зохион байгуулалттайгаар авсан баримт ил болжээ.

Ингэхдээ ард түмний толгойг эргүүлж, дахин өөр компанийн нэрээр  хуйвалдааны аргаар хууль бус үйлдлээ хийжээ.  Тодруулбал,  “Кэй эй рентал сервис” ХХК гэх хүнд машин механизмын засварын компаниараа “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрс ачилтын 50 тэрбум,  “Таван толгой” ХК-аас хоёрдугаар сарын 8-нд ТТХК/202301041 дугаартай, “Уурхайн хөрс хуулалт, олборлолтын ажил гүйцэтгэгч шалгаруулах” гэх нэртэй, тус бүр 170 тэрбум төгрөгийн тендерийг авч чаджээ.

“Кэй эй рентал сервис” ХХК гэх хүнд машин механизмын засварын компаниараа “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрс ачилтын 50 тэрбум,  “Таван толгой” ХК-аас хоёрдугаар сарын 8-нд ТТХК/202301041 дугаартай, “Уурхайн хөрс хуулалт, олборлолтын ажил гүйцэтгэгч шалгаруулах” гэх нэртэй, тус бүр 170 тэрбум төгрөгийн тендерийг авч чаджээ.

“Кей эй рентал сервис” ХХК хэрхэн яаж Б.Хишигдоржтой холбогдов

 Б.Хишигдорж болон түүний хүү Х.Батхишиг нар нь “Кей эй рентал сервис” ХХК-г тендэр авахаас сарын өмнө л өөр хүний нэр дээр шилжүүлж өнгөлөн далдалт хийсэн байдаг.

Улсын бүртгэлд “Кэй Эй рентал сервис” компанийг “Хишиг Арвин Индустриал” ХХК эзэмшиж байгаад хожим нэрээ хасуулсан талаар бий. “Хишиг арвин индустриал” ХХК-ийнхаа хүнд машин, механизмуудын засвар үйлчилгээг хариуцуулах зорилготойгоор 2017 онд байгуулж, түүний төрсөн хүү Х.Батхишиг гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байжээ.

Харин өнөөдрийн захирлаар нь Н.Эрдэнэ-Очир бүртгэлтэй. Н.Эрдэнэ-Очирын нэрээр улсын бүртгэлд 10 гаруй хуулийн этгээд бүртгэлтэй бөгөөд тэдгээрээс Жи Би Си Ти лимитед ХХК бүртгэлтэй.

Яагаад гэнэтхэн тендэр зарлагдахаас сарын өмнө компанийн захирал өөрчлөгдөж, хувьцаа эзэмшигчдээс нь өөрийнхөө болон хүүгийнхээ нэрийг хасуулав.

Н.Эрдэнэ-очирын тухайд Б.Хишигдоржийн хүү Х.Батхишигийн ойрын найз гэдэг. Энэ бүхнээс харахад “Эрдэнэс тавантолгой” ХК болон “Таван толгой” ХК-ийн нүүрсний олборлолт, ачилтын тендерүүд зарлагдах гэж байгааг Б.Хишигдорж урьдчилан мэдэж, улмаар тус тендерүүдийг авахын тулд “Кэй эй рентал сервис” ХХК-аа Н.Эрдэнэ-очир гэх хүний компани болгож өнгөлөн далдалт хийсэн нь тодорхой байгаа юм.

“Эрдэнэс тавантолгой” ХК болон “Таван толгой” ХК-ийн нүүрсний олборлолт, ачилтын тендерүүд зарлагдах гэж байгааг Б.Хишигдорж урьдчилан мэдэж, улмаар тус тендерүүдийг авахын тулд “Кэй эй рентал сервис” ХХК-аа Н.Эрдэнэ-очир гэх хүний компани болгож өнгөлөн далдалт хийсэн нь тодорхой байгаа юм.

“Кэй эй рентал сервис” ХХК нь доороо “Кэй эй говь девелопмэнт” ХХК, “Кэй эй сор девелопмент” ХХК гэх хоёр охин компанитай. Тэгвэл “Кэй эй рентал сервис” ХХК-ийн эзэмшдэг “Кэй эй говь девелопмэнт” ХХК, “Кэй эй сор девелопмент” ХХК-уудын эцсийн өмчлөгчөөр нь одоог хүртэл Б.Хишигдорж, Хишигдоржийн Батхишиг нар бүртгэлтэй хэвээр байгаа юм.

БЭТ-үүд яагаад энэ компанид тендэр олгов

Өмнө  нь  “Эрдэнэс тавантолгой” ХК, “Таван толгой” ХК-ийн нүүрсний олборлолт, ачилтын тендерүүдийг “Хишиг арвин индустриал” ХХК-аараа түүдэг байсан Б.Хишигдоржтой “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн БЭТ Ж.Ганбат, “Таван толгой” ХК-ийн БЭТ П.Сайнзориг нар яагаад нөхөрлөв, түүний хамаарал бүхий компанид тендэр өгөв гэдэг хамгийн их хардлагыг төрүүлж байна.

Нүүрсний хулгайгаар шалгагдаж байгаа Б.Хишигдоржийг энэ компанитай холбоотой байсанг БЭТ-үүд мэдээгүй байсан гэвэл том эндүүрэл биз ээ.

П.Сайнзоригийн тухайд хошин урлагийнхантай мэтгэлзэж олонд илүүтэй танигдсан. Түүний эл үйлдэлд итгэсэн ард түмэн зөв шударга залуу байна хэмээн ихээхэн үнэлж байсан билээ. Гэтэл иргэдийн өмнө зөвийг уриалдаг Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн үнэн нүүр царай ийм л байна.

Харин “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн БЭТ Ж.Ганбатын тухайд өмнө нь ч тендэр будлиантуулж байсан тухай сошиал орчинд өрнөж байсан. Хөгжлийн банкинд 100-аад тэрбумын өртэй, “чанаргүй зээлдэгч”-ийг “Эрдэнэс тавантолгой”-н 1.3 их наядын тендерт хууль зөрчиж шалгаруулсан гэдэг дуулиан шуугиан дарагдаагүй л явна. Ямартай ч “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийг дахин сунгаж, 10 дугаар сар хүртэл Ж.Ганбат тэнд тарвалзана. 

Нүүрсний хулгайг таслан зогсоох даалгавар өвөртөлсөн Засгийн газрын Онцгой бүрэн эрхэт төлөөлөгчид авилга авсан байж болзошгүй гэх хардлагыг төрүүлж байна.