МАН бүлэг: УИХ-ын гишүүн 126 байна гэдгийг дэмжсэн

2023-05-30

МАН-ын бүлэг Үндсэн хуульд оруулж буй өөрчлөлтөөр УИХ-ын гишүүн 126 байна гэсэн тоон дээр тогтжээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: Үндсэн хуулийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, журмын дагуу гишүүд долоо хоногийн хугацаанд тойрогтоо ажилласан. Ингээд олон нийтийн санал бодол болон бусад асуудлуудаа ярилцлаа. Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн 126 байна гэдэг тоон дээр тогтсон. Үүнийг дэмжиж, гуравдугаар хэлэлцүүлэгт МАН-ын бүлэг 126 гэдэг тоогоо дэмжиж оръё гэж шийдвэрлэсэн.

Ингэхдээ 78  нь мажоритар системээр, 48 пропорционалиар явна гэдэг тоон дээр тогтсон. Өнөөдөр маргааш болох УИХ-ын байнгын хорооны болон нэгдсэн чуулганд энэ байр сууриа хадгалж, Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэж дуусгах нь зүйтэй гэж МАН-ын бүлэг үзсэн.