Б.Жавхлан: Цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмнэ

2023-05-30

МАН-ын бүлгийн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл болон цалин, тэтгэврийг нэмэх, хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт 100 хувь олгох зэрэг асуудлуудыг хэлэлцлээ. Ижрэх долоодугаар сарын 1-нээс эхлэн цалин, тэтгэврийг нэмэхийг дэмжжээ.

Сангийн сайд Б.Жавхлан: Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгохоор болж, энэ оны нэгдүгээр сараас хойших мөнгийг нөхөж олгохоор болж байна. Төсөвт тодотгол хийхэд нэмж 1.3 их наяд төгрөг шаардлагатай болж байна. Цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмнэ. Энэ удаа хавтгайруулан нэмэхгүй. Суурь тэтгэвэр тэтгэмж, суурь цалинд хөдөлгөөн оруулж, зөрүүг арилгах чиглэл барьж байна.