ХААБ: 24 тэрбум төгрөгийн хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эд арилжаалсан байна

2023-06-5

Хөдөө аж ахуйн бирж ТӨХКК-аас 2023 оны 05 дугаар сарын 29-өөс 06 дугаар сарын 02-ны хооронд хөдөө аж ахуйн биржээр нийт 4 удаагийн арилжаа зохион байгуулагдлаа. Ингээд нийт 24 хэлцлээр 24 тэрбум төгрөгийн үнэ бүхий бараа түүхий эд болох 152 тонн  ноолуур, 28.2 тонн хонины ноос, 11 тонн ямааны завод ноос тус тус арилжсан байна.