
Монголын амьд хөгжмийн хамтлагууд цэнгэлдэхэд анх удаа…
Тодруулбал, “Morningstar”, “Night train”, “A-Sound”, “Lemons”, Чойжоо, “Niciton”-ы Баачкаа тэргүүтэй монголын амьд хөгжмийн шилдгүүд Төв Цэнгэлдэх Хүрээлэнд анх удаа нэгэн дээвэр доор цугласан “ЦЭНГЭЛДЭХ LIVE MUSIC CONCERT” зургаадугаар сарын 13-ны баасан гарагт төв цэнгэлдэх хүрээлэнд болох гэж байна. Хамгийн том, хамгийн өндөр буюу 27 метр, хамгийн нарийн хийцлэлтэй тайзнаа онцгой содон үзүүлбэрүүдтэй амьд хөгжмийн одод хит болсон дуунуудаа дуулна.
Энэ зуны хамгийн онцгой шоу болох “ЦЭНГЭЛДЭХ LIVE MUSIC CONCERT”-ийн үеэр сюрприз хамтралыг үзүүлэхээр төлөвлөж байгаа ба хэн, хэнтэй нэгдэж ямар дуу дуулахыг зургаадугаар сарын 13-нд очоод үзэцгээе. Тоглолтод: “NIGHT TRAIN”, “THE LEMONS”, “A-SOUND”, CHOIJOO, BATCHULUUN (Niciton), “MXRNINGSTAR”, “DAVAIDASHA & BABA YAGA”, “THE PIPS”, “THE TOURISTS” гээд үе үеийн амьд хөгжмийн төлөөллүүд цугларч, цэнгэлдэхэд гал асаана. Амьд хөгжмийн акулууд болон одоо цагийн хамгийн супер рок залуусыг нэгэн дор үзэж, хэний ч санаанд оромгүй гайхамшигтай хамтралыг нүдээр үзэж цэнгэн баясах мөч ойртсоор.
Тасалбарын хувьд Early bird тасалбар худалдаалагдаж дуусаад одоогоор Mid bird зарагдаж байна. Мөн удахгүй VIP VVIP тасалбарууд борлуулагдаж эхлэх болохоор Portal.mn болон Moni app руу ороод тасалбараа аваарай.
2 cэтгэгдэлтэй
Nişantaşı su kaçağı tespiti Bireysel ve Ticari Çözümler: Hem evde hem de iş yerinde bu hizmeti aldık, her ikisinde de çok başarılıydılar. http://nochill.tv/author/kacak/
Bulgurlu su kaçağı tespiti Ümraniye’de yaşadığımız su kaçağı sorununu bu ekip sayesinde çözdük. Hızlı ve etkili bir hizmet. https://drumevauto.com/author/kacak/