Х.Ганхуяг: Татвар төлөгч хүн бүр улсад төлж байгаа татвараасаа малчдын НДШ-ийн 50 хувийг төлнө

2023-07-7

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: Нийгмийн даатгалын тухай багц хуулийн төслийг намрын чуулган хүртэл хойшлуулна гэж байсан ч сая баталчихлаа. Энэ хуульд өмнө нь байр сууриа илэрхийлж байсан асуудал орчихлоо.

Бид өнөөдрөөс эхлэн малчдын НДШ-ийн 50 хувийг төлөхөөр боллоо. Татвар төлөгч хүн бүр улсад төлж байгаа татвараасаа малчдын НДШ-ийн 50 хувийг төлнө гэсэн үг. НДШ одоо 20 хувь байгаа ч цаашид 24, 25 хувь болж өсөхгүй гэх баталгаагүй. 

Иргэддээ энэ заалтыг эсэргүүцэхийг уриалж байна. Энэ заалтад Ерөнхийлөгч хориг тавих боломжтой. Хэрвээ Ерөнхийлөгч хориг тавихгүй бол миний хувьд хуулийн энэ заалтаар Үндсэн хуулийн Цэцэд хандана” гэлээ.