Хотын дарга асан М.Энхболд мэдүүлэг өгсөн, Ц.Батбаярыг автобустай холбоотой асуудлаар баривчилсан

timelive.mn 2023-11-1

 

Газар олголт болон автобус худалдан авах ажиллагаатай холбоотойгоор Хотын дарга асан М.Энхболдоос мэдүүлэг авсан бол Ц.Батбаярыг баривчилсан гэх асуудлыг холбогдох байгууллагаас тодрууллаа.

Энэ талаар АТГ “Улаанбаатар хотын дарга асан М.Э газар олголттой холбоотой асуудлаар АТГ-т ирж мэдүүлэг өгсөн нь үнэн.

Харин Хотын дарга асан Ц.Б-г автобустай холбоотой асуудлаар баривчилсан. Цагдан хориогүй. Өмнө нь түүнд автобустай холбоотой асуудал байсан байж болзошгүй нөхцөл тогтоогдоод байгаа.

АТГ-аас газар олголт болон автобус худалдан авсан асуудлаар баримтыг нотлох шалгалтын ажиллагаа үргэлжилж байна” гэв.

2008 оноос эхлэн нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд хийсэн автобус худалдан авалт гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй нөхцөл байдал үүссэн тул уг асуудлыг хуулийн дагуу шалган шийдвэрлэх, уг үйлдлийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх хүсэлтийг гаргаад байгаагаа НЗДТГ-аас өчигдөр мэдээлж байв.