Энэ оны хоёр дахь ЭЕШ-ын бүртгэл дуусахад 10 өдөр үлдлээ

timelive.mn 2023-11-1

2023 оны хоёр дахь Элсэлтийн Ерөнхий Шалгалт(ЭЕШ)-ын бүртгэл арваннэгдүгээр сарын 10-ны 18:00 цагт дуусна.

Өөрөөр хэлбэл бүртгэл дуусахад 10 өдөр үлдээд буйг Боловсролын Үнэлгээний Төвөөс санууллаа.

Бүртгэлийн хугацаанд шалгалт өгөх хичээлээ нэмж болох ба хасаж болохгүй гэдгийг анхаарна уу. Мөн бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй юм.

Тухайн жилийн хоёр дахь удаагийн ЭЕШ-ын шалгалтын онцлог нь шалгуулагчдад өмнөх шалгалтын дүн оноогоо ахиулах, дахин их, дээд сургуульд суралцах боломжийг олгож байгаад оршдог.