Ж.Ганбаатар: Цаашид уул уурхайн бүх бүтээгдэхүүнээ биржээр зарж, тухайн үнээс АМНАТ тооцно

timelive.mn 2023-11-2

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2024 оны төсвийн тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийг хэлэлцэж байна.

Энэ үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар “Боловсруулах үйлдвэрүүдийн тухайд Б зөвшөөрөл нэмж байгаа. Ашигт малтмалын тухайд хуульд уг асуудлыг тусгаж өргөн барьсан. Зөвшөөрлийн зөвлөл хуралдаад энэхүү зөвшөөрлийг нэмэх нь зөв гэж үзсэн.

Цаашид уул уурхайн бүх бүтээгдэхүүнээ биржээр зарж, биржийнхээ үнээс АМНАТ тооцно. Зэсийн үнэ олон улсын дунджаас өндөр байгаа. Тиймээс зэсийн АМНАТ-ийг дэлхийн зах зээлийн хэмжээнд ойртуулж байгаа.

Энэ нь хайгуулыг дэмжих, цаашид зэсийн ордыг хайж илрүүлэх зорилготой” хэмээв.