Зуун буудалт даамын тамирчид зургаан алтан медаль хүртэж, ДАШТ-ийг Монгол Улс тэргүүллээ

timelive.mn 2023-11-3

Зуун буудалт даамын өсвөр, залуучуудын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) Польш улсын Полице хотод 18 орны 350 тамирчин оролцож аваргуудаа тодруулсан байна.

Монголын Улсаас өсвөр, залуучуудын шилдэг 31 тамирчин 10 насны ангилалд орж зургаан алт, гурван мөнгө, гурван хүрэл медаль хүртэж багийн нийлбэр дүнгээр нэгдүгээрт жагслаа. Тодруулбал

  • Хөвгүүдийн 5-8 насанд Монгени цогцолбор сургуулийн сурагч Нямбаяр овогтой Хангай нь долоо хожиж, хоёр хожигдсоноор 14 оноотойгоор алтан медаль,
  • Охидын 5-8 насанд Архангай аймгийн тамирчин спортын дэд мастер Баянмөнх овогтой Эрмүүнзаяа нь зургаа хожиж, нэг тэнцэж 13 оноогоор алтан медаль,
  • Хөвгүүдийн 9-10 насанд Шинэ Монгол сургуулийн сурагч дэлхийн даамын холбооны дэд мастер Гэрэлт-Од овогтой Санчир нь зургаа хожиж, гурав тэнцэж 15 оноогоор алтан медаль,
  • Охидын 11-13 насанд Ирээдүй клубийн тамирчин дэлхийн даамын холбооны мастер Эрдэнэсайхан овогтой Даариймаа нь долоо хожиж, нэг тэнцэж, нэг хожигдож 15 оноогоор алтан медаль,
  • Охидын 14-16 насанд Монгени сургуулийн сурагч олон улсын хэмжээний мастер Батдаваа овогтой Есүй тав хожиж, дөрөв тэнцэж, 14 оноогоор алтан медаль,
  • Охидын 17-19 насанд МУИС-ШУС оюутан Дэлхийн даамын холбооны мастер Б.Мөнхжин зургаа хожиж, гурав тэнцэж 15 оноотойгоор алтан медаль, аваргын болзлыг хангажээ.

Мөнгө хүрэл медаль хүртсэн тамирчид:

  • Хөвгүүдийн 5-8 насанд Сонгодог байрлал клубийн тамирчин Мөнх-Эрдэнэ овогтой Дөлхүслэн нь тав хожиж, гурав тэнцэж, нэг хожигдсоноор 13 оноотойгоор мөнгөн медаль,
  • Охидын 5-8 насанд Дорноговь аймгийн тамирчин Бат-эрдэнэ овогтой Энхмаа нь зургаа хожиж, нэг хожигдож 12 оноогоор мөнгөн медаль,
  • Охидын 17-19 насанд Ирээдүй клубийн тамирчин Олон улсын их мастер Баяр овогтой Мишээл нь тав хожиж, хоёр тэнцэж, хоёр хожигдож 12 оноогоор мөнгөн медаль.
  • Охидын 09-10 насанд Олонлог академийн сурагч спортын дэд мастер Энхтөр овогтой Номунзаяа нь тав хожиж, гурав тэнцэж, нэг хожигдсоноор 13 оноотойгоор хүрэл медаль
  • Хөвгүүдийн 11-13 насанд Алтан хүү клубийн тамирчин спортын дэд мастер Тогтох овогтой Энхсүлд нь зургаа хожиж, нэг хожигдож 13 оноогоор хүрэл медаль,
  • Хөвгүүдийн 14-16 насанд Хан-Уул дүүргийн тамирчин, Tomujin Alternative сургуулийн сурагч Олон улсын хэмжээний мастер Анхбаяр овогтой Дашчирэв нь гурав хожиж, зургаа тэнцэж 12 оноогоор хүрэл медаль хүртсэн юм.

Медаль хүртсэн тамирчдын зургуудаас: