Өвлийн дугуй авахдаа анхаар!

timelive.mn 2023-11-6

Автомашины дугуй нь тухайн тээврийн хэрэгслийн явалтад ихээхэн нөлөөтэй. Дугуйг ямар замд ашиглах, хэр зэргийн температур болон ачаалалд ашиглахаас нь хамааран үйлдвэрлэдэг. Тухайлбал, дэлхий даяар газар зүйн болон цаг уурын хүчин зүйлсээс шалтгаалан дараах стандартуудыг мөрддөг. Үүнд, Ази стандарт / Япон, Солонгос /, Европ стандарт, Америк стандарт, Канад стандарт гэх мэт бий. Энэхүү стандартууд нь тус бүрдээ өөрийн гэсэн онцлогтой дугуйнуудыг үйлдвэрлэдэг. Үүнээс манай улсад хамгийн тохиромжтой стандарт нь Америк болон Канад стандартын дугуйнууд байдаг аж.

Автомашины дугуй авахдаа анхаарах зүйлс:

  • Өвлийн хээ
  • Зуны хээ
  • Бартаат замын хээ
  • Бүх улирлын хээ

Ихэнх жолоочид хээний талаар төдийлөн сайн мэддэггүйгээс буруу дугуй авах нь элбэг. Хэрвээ та шинэ дугуй авах гэж байгаа бол ямар замаар явдаг, ямар нөхцөлд ашигладаг гэдгээ сайтар бодолцож сонголтоо хийх нь чухал байдаг. Зарим жолооч дөрвөн улирлын дугуй худалдан авах сонирхолтой байдаг. Гэвч мэдээлэлгүйн улмаас зуны дугуйг дөрвөн улирлын дугуй хэмээн андуурч авах тохиолдол элбэг. Иймд дугуйн дээр бичсэн “M+S” гэх тэмдэглэгээг сайтар анхаарч худалдан авалт хийх нь зүйтэй юм.

Өвлийн хээ

Энэ төрлийн дугуй нь хийгдсэн материалын хувьд зөөлөн учраас амархан хатуурч хөлддөггүй, хээний зүслэг болон гулгалтын эсрэг ажиллах ажиллагаа алдагддаггүй.

Бүх улирлын хээ

Энэ төрлийн хээ нь өвлийн хээтэй дугуйг бодвол арай хатуу. Тийм учраас эдэлгээ удаантай болдог. Ихэнхдээ жийп, кроссовер төрлийн машинуудад ашиглавал тохиромжтой байдаг. Хэчнээн M+S буюу шавар цас гэсэн бичигтэй байлаа ч өвлийн дугуйны гулгалтын эсрэг болон ус зайлуулах үүргийн хувьд өвлийн дугуйны хэмжээнд хүрдэггүй хэмээн Автотээврийн Үндэсний Төвөөс мэдээллээ.