Хүүхдийн мөнгийг энэ сарын 21-нд олгоно

timelive.mn 2023-11-7

2023 оны арваннэгдүгээр сарын тэтгэвэр тэтгэмж олгох хуваарь гарчээ.

12 төрлийн нийгмийн халамжаас ахмадуудын тэтгэвэр, асаргааны тэтгэмж, хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөнгөлөлт, хүнсний талон зэрэг есийг нь арваннэгдүгээр сарын 13-наас өгөх хуваарьтай байна.

Харин хүүхэд бүрд олгодог 100,000 төгрөг болон өрх толгойлсон олон хүүхэдтэй эцэг, эхийн тэтгэмжийг 11 дүгээр сарын 21-нд олгох бол олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг энэ сарын 23-нд үзүүлэхээр хуваарилжээ.