320 Хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо

timelive.mn 2023-11-9

Боловсрол, шинжлэх ухааны яамны захиалгаар,  улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дорноговь аймгийн Сайншанд сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо.

Тус төсөл, арга хэмжээ нь Монгол улсын 2020 оны төсөвт 3,2 тэрбум төгрөгөөр тусгагдсан бөгөөд 2022 оны улсын төсөвт бараа, материалын үнийн зөрүүг тооцуулж нийт 4,1 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр “Жинсийн орой” ХХК гүйцэтгэж улсын комисст хүлээлгэн өглөө.

Барилгын зураг төслийг “ТГТ” ХХК батлуулж, захиалагчийн хяналтыг Барилгын хөгжлийн төв гүйцэтгэж ажилласан байна.