Хятадын олон улсын импортын үзэсгэлэнд оролцов

timelive.mn 2023-11-9

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотноо 2023 оны 11 дүгээр сарын 5-10-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй Хятадын олон улсын VI дахь удаагийн импортын үзэсгэлэнд оролцож байна.

“Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтын хүрээнд 2018 оноос эхлэн жил бүр болж буй энэхүү үзэсгэлэнгийн хүрээнд “Олон улсын аж үйлдвэрийн хөрөнгө оруулалт, санхүүгийн хамтын ажиллагааны форум” болон “Олон улсын соёлын аялал жуулчлал, эрүүл мэндийн форум” зохион байгуулагдана.