Ням гарагаас ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна

timelive.mn 2023-11-10

 

2023 оны 11 дүгээр сарын 11-нээс 11 дүгээр сарын 15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

11 сарын 11-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутгаар, 14-нд нутгийн баруун хагаст цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 12-ноос ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -24…-29 градус, өдөртөө -11…-16 градус, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -5…-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -7…-12 градус хүйтэн, өдөртөө 0…+5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -13…-18 градус, өдөртөө -1…-6 градус хүйтэн байна.