Гушүүдийн тойрогт 3 тэрбум төгрөг хуваарилсан зүйл байхгүй

timelive.mn 2023-11-13

Өнгөрсөн долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Т.Ганболд гишүүн бүр тойрогтоо гурван тэрбум төгрөгийн төсөв батлуулаад байнгын хороодын хуралд зарчмын зөрүүтэй санал гаргахгүй байх тухай тохирсон хэмээн ярьсан юм. Өөрөөр хэлбэл гишүүд гурван тэрбум төгрөгөөр амаа таглуулж, нийтийн эрх ашгийн өмнө амаа үдүүлж, хэлгүй, дүлий мэт өнгөрнө гэсэн үг.

Уг асуудалтай холбогдуулж УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн тайлбар хийлээ.

Тэрээр, Гишүүдэд гурван тэрбум төгрөг хуваарилсан зүйл байхгүй. Хөрөнгө оруулалт гэдэг бол УИХ-д 45 хоног хэлэлцээд өнгөрдөг зүйл биш бүтэн жилийн хугацаанд хийгддэг ажил. Зураг, төсөв нь хуулийн дагуу хийгдээд магадлалын байгууллагаар батлагдсан обьектуудад л хөрөнгө оруулалтыг тавьж байгаа гэв.