Хүмүүс энгийн үеэс 30-50 хувиар илүү бензин худалдан авч байгаа тухай мэдээлэл бий

timelive.mn 2023-11-13

Шатахуун түгээх станцууд өнгөрсөн амралтын өдрүүдээр АИ-92 автобензин зарахгүй байсан гэх мэдээллийн дагуу холбогдох албаны эх сурвалжаас тодрууллаа.

Ашигт Малтмал Газрын Тосны Газар (АМГТГ)аас “Зарим газарт бензин борлуулахгүй байна гэх мэдээлэл өнгөрсөн амралтын өдөр ирсэн. Хүмүүс энгийн үеэс 30-50 хувиар илүү бензин худалдан авч байгаа тухай мэдээлэл бий.

Өнөөдрийн байдлаар иргэдээс гомдол, мэдээлэл ирээгүй. Шатахууны нийлүүлэлт тасраагүй” гэж хэллээ.