Улаанбаатар-Дарханы зам дөрвөн эгнээтэй болжээ

timelive.mn 2023-11-14

Улаанбаатар-Дархан чиглэлийн хатуу хучилттай дөрвөн эгнээ авто замын хөдөлгөөнийг энэ сарын 8-ны өдрөөс бүрэн нээсэн болохыг ЗТХ-ийн дэд сайд мэдээлжээ.

Одоо замын хөвөөний тэгшилгээ, нягтаршуулалт, орчны цэвэрлэгээ, төмөр туузан хашлага суурилуулалт, малын хориг хашааны ажлууд хийгдэж байгаа тул жолооч нар хурдаа тохируулж, болгоомжтой зорчихыг анхааруулсан байна.

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замыг хоёр урсгалтай дөрвөн эгнээ зам болгох бүтээн байгуулалтын ажил 2019 оны зургаадугаар сарын 17-ны өдөр эхэлж байв.

Хоёр эгнээ хуучин авто замыг Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр өргөтгөн шинэчилж, дөрвөн урсгалтай болгох ажлыг Европын сэргээн босголт, хөгжлийн банк(ЕСБХБ)-ны 120 орчим сая ам.долларын хөрөнгөөр санхүүжүүлж байгааг тухайн үеийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлж байсан юм.

Замыг өргөтгөх бүтээн байгуулалтын ажлыг таван багцад хувааж, үндэсний болон БНХАУ-ын компанийн ажилтнууд гүйцэтгэжээ.