Онцгой нөхцөлд ашиглах боломжтой 2000 эрүүл мэндийн багц өгөв

timelive.mn 2023-11-14

Өнөөдөр /2023.11.14/ Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан болон түүний ажлын хэсгийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангаас Онцгой нөхцөлд ашиглах боломжтой 2000 эрүүл мэндийн багцыг хүлээлгэн өгөв.

Мөн “Таблетэй багш”, усны шүүлтүүр, чиптэй гэр болон ариун цэврийн байгууламж төслийг хамтран хэрэгжүүлэх боломжтой гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Нэгдсэн үндэсний байгууллагаас хүүхдийн аж байдал, тэдэнд тулгамдаж буй асуудлаар ажиллаж энэ чиглэлээр уур амьсгалын өөрчлөлт болон нийгмийн салбарууд хоорондын уялдаа холбоог хангах, хамтын ажиллагаа, түншлэлийг өргөжүүлэхэд онцгой анхаарал хандуулж ажилладаг билээ.

Энэ Баасан гарагт талууд дахин уулзаж хамтын ажиллагааны санамж бичиг байгуулна.