Нийслэлд цасан шуурга шуурна

timelive.mn 2023-11-14

Нийслэл хотод өнөө шөнө,  маргааш өдөртөө цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө -14…-16 градус, өдөртөө -4…-6 градус хүйтэн байх урьдчилсан мэдээтэй байна.

Цас орохтой холбоотой авто болон явган замд халтиргаа гулгаа үүсэх, замын хөдөлгөөний хурд удаашрах зэрэг нөхцөл үүсэж болзошгүй тул ард иргэд болон холбогдох мэргэжлийн байгууллагууд ажлаа төлөвлөн, бэлтгэл, бэлэн байдлаа хангахыг Нийслэлийн онцгой байдлын газраас зөвлөж байна.