2021 онд Зэвсэгт хүчний 326 дугаар ангид амиа алдсан байлдагчийн хэрэгт шалгагдсан “Д” 14 жилийн хорих ялаар шийтгүүлжээ

timelive.mn 2023-11-15

Нийтэд ил болсон мэдээллээс харвал 2017 оноос хойш өнөөдрийг хүртэл хугацаат цэргийн албанд татагдан очсон залуусын 21 нь амиа алдсан талаар мэдээлсэн.

Тухайлбал /2021.03.28/ Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан байлдагч Б салааны даргадаа зодуулсны улмаас нас барсан.

Уг хэргийн талаар өнөөдөр ЦЕГ-аас мэдээлэл хийх үеэр ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж “2021 онд гуравдугаар сарын 28-ны өдөр Зэвсэгт хүчний 326 дугаар ангид 22:35 цагт хугацаат цэргийн алба хаагч нас барсан гэх хэрэгт “Д” гэгчийг холбогдуулан шалгасан.

Хан-Уул дүүргийн Анхан шатны шүүхээр 14 жилийн хорих ялаар шийтгэсэн. Одоо ялаа эдэлж байгаа” гэж хэлэв.