Н.Мишигдорж: 326 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байгаа байлдагчдаас гэрчийн мэдүүлэг авсан

timelive.mn 2023-11-15

Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан цэрэг Д нь 2023 оны арваннэгдүгээр сарын 13-ны өглөө нас барсан асуудлаар цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчүүдээс мэдүүлэг авсан аж.

Тодруулбал “Тус ангид хугацаат цэргийн алба хааж байгаа байлдагчдаас гэрчийн мэдүүлэг авсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар прокурорын нийтэд мэдээлэх боломжтой гэж үзсэн хэмжээнд мэдээлэл танилцуулж байна” хэмээн ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж хэлэв.