Манай улсад энэ оны эхний арван сард аюулт үзэгдэл, ослын улмаас ₮47 тэрбумын хохирол учирчээ

timelive.mn 2023-11-16

Аюулт үзэгдэл, ослын тохиолдол 2023 оны эхний арван сарын байдлаар 3,601 болж, өмнөх оны мөн үеэс 54-өөр буюу 1.5% өссөн болохыг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. 

Ингэхдээ нийт 535 хүн нэрвэгдсэн байна.

Оны эхний арван сарын байдлаар:

  • Үер 107
  • Газар хөдлөлт 77
  • Объектын түймэр 2,476
  • Ой, хээрийн түймэр 100
  • Усны осол 70 тус тус бүртгэгджээ.

Түүнчлэн аюулт үзэгдэл, ослын улмаас энэ оны эхний арван сарын байдлаар 47.1 тэрбум төгрөгийн хохирол учирч, 0.8 тэрбум төгрөг зарцуулсан аж.

2022 оны оны мөн үед 27.5 тэрбум төгрөгийн хохирол учирч байсан бол энэ жил 19.6 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.

Хүснэгт 1. Аюулт үзэгдэл, осол2, жил бүрийн эхний 10 сарын байдлаар

зураг

Аюулт үзэгдэл: Хүчтэй цасан болон шороон шуурга, ган, зуд, үер, аянга, газар хөдлөлт, гал түймэр, хүн, мал, амьтны гоц халдварт өвчин гарах, хортон шавж, мэрэгч тархах зэргийг хэлнэ.