Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн биржийн арилжааны борлуулалт нэг тэрбум ам.доллар давав

timelive.mn 2023-11-16

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 25 багц буюу 160 мянган тонн коксжих нүүрс арилжлаа.

Арилжаанд хоёр худалдан авагч оролцсон бөгөөд тонн тутмыг 138 ам.доллароос эхлэн дуудаж, 140 ам.долларт хэлцэл хийгдэв.

“Эрдэнэс Тавантолгой” ХК  нь энэ оны хоёрдугаар сарын 9-ний өдрөөс эхлэн нийт 59 удаагийн арилжаагаар нэг тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 8 сая тонн нүүрсийг Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан борлуулаад байна.

Монголын Хөрөнгийн Биржээр нүүрсний цахим арилжааг зохион байгуулж эхэлснээс хойш нийт 11.1 сая тонн нүүрсийг арилжаалсан бөгөөд үүнээс 8 сая тонн буюу нийт арилжааны 72 орчим хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК дангаар арилжсан байна.зураг

зураг

Эх сурвалж: “Эрдэнэс Тавантолгой” ХК