Цасан шуурганы улмаас Өмнөговь аймгийн төвөөс Дундговь хүртэлх замыг хязгаарлалаа

timelive.mn 2023-11-22

Сүхбаатар, Хэнтий, Өмнөговь, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Ховд, Хөвсгөл Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудын нутгаар өчигдөр оройны 21:00 цагийн байдлаар цас их хэмжээгээр орж, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн нутгийн зарим хэсгээр 7-12 м/с, Сүхбаатар, Дундговь, Өвөрхангай аймгийн нутгаар 3-8 м/с хүртэл салхитай байна.

Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Өмнөговь аймгийн төвөөс Дундговь хүртэлх чиглэлийн автозамын хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлалаа.

Өнөөдөр буюу 22-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна.

Иймд:
-Малчид, иргэд, тээвэрчид та бүхэн дулаан хувцаслах,
-Хол, ойрын замд гарахдаа автомашины бэлтгэл, бэлэн байдлыг хангах,
-Малчид малаа ойрын бэлчээрт бэлчээх,
-Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харгалзах хүнгүй үлдээхгүй байхыг зэргээр болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг ЗӨВЛӨЖ байна.