Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн/ГССҮТ/ эмч нар нурууны нугалам хоорондын жийргэвч мөгөөрсийг авч, мэдрэл дарагдлыг чөлөөлөх мэс заслыг амжилттай хийжээ.
Уг хагалгаанд “CON MED 4К UHD” нурууны дурангийн аппарат болон “Bbraun” брэндийн мэс заслын багаж ашигласан байна. Ингэснээр тус эмнэлэг нурууны хагалгааг дурангаар хийж эхэллээ.
Үений дурангийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг шинээр суурилуулж, мэс заслын тусламж үйлчилгээнд ашиглаж эхэлснээр өвчтөнд шарх болон зовуурь бага, хөдөлмөрийн чадвар хурдан хугацаанд сэргэх, эмнэлэгт хэвтэх хугацаа богиносох зэрэг олон чухал давуу талтайг эмч нар онцоллоо.
Мэс заслын багт ГССҮТ-ийн нурууны мэс заслын тасгийн эрхлэгч Л.Бат-Эрдэнэ, их эмч Б.Баттөгс, улсын хоёрдугаар төв эмнэлгийн нурууны мэс заслын /дурангийн/ их эмч Т.Дэлгэрхүү нар багтжээ.
Эх сурвалж: ГССҮТ
0 cэтгэгдэлтэй