Монгол Улс 70,000 тонн малын мах экспортод гаргажээ

timelive.mn 2023-11-28

Энэ оны эхний арваннэгдүгээр сарын 15-ны байдлаар 70,000 тонн малын мах экспортолсныг Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам (ХХААХҮЯ)-наас мэдээллээ.

Махны экспортын энэ үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад дөрөв дахин нэмэгджээ.

Бүх төрлийн малын махыг квотгүй экспортолж байгааг тус яамнаас нэмж мэдээлэв.

Энэ талаар “Үхрээс бусад махны экспортод квот тогтоохоо болиод байсан. Харин аравдугаар сарын эхээр Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл(ҮАБЗ)-өөс үхрийн махыг квотгүй болгосон.

Ингэснээр бүх төрлийн махыг квотгүйгээр экспортод гаргаж байна” гэдгийг ХХААХҮЯ-наас өмнө нь хэлж байв.