УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар “Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хууль”-ийн төслийг хэлэлцэв.
Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг авто зогсоолтой холбоотой асуудлаар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Нийтийн эдэлбэр газарт хамаарах авто зогсоолуудын төлбөрийн хэмжээг бид тогтооно. Нийслэлд өмчийн хэлбэрээс үл хамаарч төрийн буюу орон нутгийн эзэмшилд байгаа зогсоолуудын нэгдсэн менежментийн программ хангамжийг бий болгоно.
Үйлчилгээний байгууллагын гадна ямар зогсоол сул байгаа, машин тавих боломжтой юу үгүй юу, төлбөрийн мэдээлэл зэрэг тус программд багтана. Хувийн хэвшлийн зогсоолын төлбөрийг биш зөвхөн орон нутгийн өмчийн авто зогсоолыг тогтооно” хэмээв.
0 cэтгэгдэлтэй