Чех улсын их, дээд сургуульд туршлага судлах боломжтой Багш солилцооны тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

timelive.mn 2023-11-29

Бүгд Найрамдах Чех Улсын Боловсрол, Залуучууд, Биеийн тамирын яамнаас их, дээд сургуулийн багшийн чадавхыг нэмэгдүүлэх, туршлага солилцох зорилгоор БНЧУ-д зохион байгуулагддаг нэг сарын хугацаатай Багш солилцооны хөтөлбөр зарлагдлаа.

Бүртгэл энэ оны арваннэгдүгээр сарын 24-нөөс ирэх оны хоёрдугаар сарын 23-ны өдрийг хүртэл цахимаар явагдана. Тодруулбал тавигдах шаардлагыг хангасан иргэд энэхүү холбоосоор хандан хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөх, илгээх гарын авлагатай танилцан, өргөдлийг илгээнэ.

Тэтгэлэгт дараах зүйлс багтана:

  • Сургалтын төлбөр
  • Амьжиргааны зардал
  • Дотуур байр (өглөө, өдөр, оройн хоол багтана)

Тэтгэлэгт багтахгүй зүйлс:

  • Олон улсын тээврийн зардал
  • Виз олголттой холбоотой зардал
  • Даатгал

Тавигдах шаардлага

  • Дээд боловсролын байгууллагад багшаар ажилладаг байх.
  • Англи хэлний В2 түвшний мэдлэгтэй байх

Бүртгэлийн талаарх лавлагаа, мэдээллийг Боловсрол, шинжлэх ухааны яамны 7012-0939 утсаар авах боломжтой. Мөн зуны сургалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг БНЧУ-ын Боловсрол, залуучууд, биеийн тамирын яамны цахим хуудас болох https://www.msmt.cz/ -аас авна уу.

 

Эх сурвалж: БШУЯ