Өнөөдрөөс эхлэн дөрвөн хоногийн хугацаанд ОХУ-аас 350 вагон дизель түлш оруулж ирэхээр эцэслэн тохирчээ

timelive.mn 2023-11-29

УИХ-ын дарга Г.Занданшатар болон холбогдох албаны хүмүүс ОХУ-ын Экологи, байгалийн нөөцийн сайд буюу Засгийн газар хоорондын комиссын Оросын талын даргатай уулзжээ.

Уулзалтын үр дүнгийн талаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ мэдээлэл өглөө.

Тэрбээр “ОХУ-ын төмөр замын газрын даргатай ярилцаад, ойрын хугацаанд 730 вагон дизель түлш оруулж ирэхээр тохирсон. Хамгийн сүүлийн байдлаар гэхэд

  • арваннэгдүгээр сарын 29-нд 117 вагон
  • арваннэгдүгээр сарын 30-нд 54 вагон
  • арванхоёрдугаар сарын 1-нд 67 вагон
  • арванхоёрдугаар сарын 2-нд 120 вагон буюу нийт 350 вагон дизелийн түлш оруулж ирэхээр эцэслэн тохирлоо” гэв.

Ашигт Малтмал, Газрын Тосны Газар(АМГТГ)-аас өгсөн мэдээллээр арваннэгдүгээр сарын 28-ны өдрийн байдлаар манай улс 36,484 тонн дизель түлшний нөөцтэй байна.