“Тэгш хамруулах боловсрол” үндэсний зөвлгөөн болж байна

timelive.mn 2023-11-30

Ялгаатай хэрэгцээтэй суралцагчдад боловсрол эзэмшихэд тулгарч буй асуудал, бэрхшээлийн талаар хэлэлцэж, шийдэл арга замыг тодорхойлох, боловсролын болон дэмжих үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааны талаар хэлэлцэж, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор өнөөдөр Төрийн ордонд “Тэгш хамруулах боловсрол” үндэсний зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Зөвлөгөөнд БШУЯ, ХНХЯ, ЭМЯ, БЕГ, НБГ, БСҮХ, МУБИС, ШУТИС, БШУГ болон ЗДТГ, Хүний эрхийн үндэсний комисс, Дүүргүүдийн боловсролын хэлтэс, Олон улсын байгууллагын төлөөлөл, Ерөнхий боловсролын 91 сургууль, 55 цэцэрлэг, эцэг эхийн төлөөлөл нийт 529 оролцогч хамрагдлаа.

“Тэгш хамруулах боловсрол” зөвлөгөөн нь доорх агуулгын хүрээнд илтгэл, панел хэлэлцүүлэг хэлбэрээр зохиогдож байна.

– Тэгш хамруулах боловсролын чиглэлээр хууль эрх зүйн орчин

– Тусгай хэрэгцээт болон тэгш хамруулах боловсролын багш бэлтгэх асуудал, олон улсын чиг хандлага

– Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох эрхийг хангахад анхаарах асуудал

– Боловсролын болон дэмжих үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сайн туршлага

– Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа

– Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ

– Хүн бүрийн хамтдаа суралцахуйн зарчим

– Хүний нөөц, эцэг эхийн оролцоо хамтын ажиллагаа

– Тэгш хамруулах боловсролын чиглэлээр төсөл хэрэгжүүлж буй олон улсын болон төрийн бус байгууллагын үйл ажиллагаа, үр дүн, хамтын ажиллагааны талаарх мэдээллийг төслийн нэгжүүд зөвлөгөөний явцад оролцогчдод сурталчлан, танилцуулна.