15:10 2023/12/01
Өнөөдрийн хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлах гэж байна.
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “Одоо хот ерөнхий төлөвлөгөөгүй явж байгаа. Манай улсад хот төлөвлөлтөөр мэргэшсэн баг бүрэлдэхүүн байхгүй. Хөгжлийн бодлого 2040-ийн хэрэгжилтэд хяналт тавих боловсон хүчний хомстолт орсон учир гадаадын өндөр мэргэжлийн байгууллагуудаар боловсруулах тендер зарлаж байгаа.
Гаднын инженерингийн компаниудын дунд зөвлөх үйлчилгээ зарлаж Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний чиг үүргийг гэрээ, хуулийн үндсэн дээр эрх шилжүүлэн ажиллахаар төлөвлөж байна” гэв.
14:28 2023/12/01
13:53 2023/12/01
УИХ-ын намрын ээлжит чуулган Төрийн ордонд болж байна. Хуралдаанаар зарим байнгын хорооны дарга нарыг сонгох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна.
0 cэтгэгдэлтэй