УИХ-ын Хянан шалгах түр хорооны Нүүрсний гэх сонсголоор орон нутгийн “Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг Төрийн ордонд сонсож байгаа билээ.
Өнөөдрийн сонсголоор тус компанийн нүүрсний борлуулалттай холбоотой асуудалд Улсын Ерөнхий Прокурор асан Д.Дорлигжав гэрчээр дуудагдсан юм. Хянан шалгах түр хорооны гишүүн С.Ганбаатар түүнээс нэгдмэл сонирхолтой компанийн нүүрс борлуулалтад оролцсон талаар асуув.
УЕП асан Д.Дорлигжав “н.Болдбаатар гэдэг хүн өөрийн компаниа байгуулаад “Тавантолгой” ХК-аас нүүрс авсан байна. Манай дүү өөр нэг компанийг Болдбаатар гэдэг хүнтэй нийлээд байгуулсан гэнэ.
Би завсарлагын үед дүүгээсээ асуухад дөрвөн хүн нийлээд оёдлын компани байгуулахад н.Болдбаатар байсан гэнэ. Тэр хүн цаанаа хэдэн бизнес, компанитайг мэдэхгүй, надад хамааралгүй гэж байна.
Энэ танхимд хэн нэгэн хүний бодол тэнэж явах ёсгүй. Нотолгоотой юм яригдах ёстой. Б.Энхбаяр даргад нотолгоо, баримттай юм ярьж байгаарай, дутуу сонссон зүйлээ битгий ярь гэж зөвлөсөн. Гэтэл та босож аваад Улсын ерөнхий прокурор, Ерөнхийлөгч хоёр нийлээд нүүрс аваад явчихлаа гэх юм.
Та шинжээчийн өмнөөс хувийн дүгнэлтээ хэлэх эрхгүй. Нотлох баримттай юм ярьж бай. Хүний нэр төр гэж байдаг, хэнд ч давуу эрх өгөөгүй. Төрийн ажлаа ёсоор нь явуул л даа” хэмээн ярилаа.
0 cэтгэгдэлтэй