Сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ

timelive.mn 2023-12-5

Хүчтэй цасан шуурганы улмаас Увс аймгийн Бөхмөрөн суманд 4-ний өдрийн 13:00 цагийн орчим гэрээсээ автомашинтайгаа гараад сураггүй болсон иргэнийг өнөөдөр эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өглөө.

Мөн өнөөдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд нэг гэр, Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд гурав нийт дөрвөн гэр нурсан дуудлагаар тухайн сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж, тусламж үйлчилгээ үзүүлжээ.