Санхүүгийн салбарын “хатуу самар” Чингэлтэйд хүч үзэх үү?

timelive.mn 2023-12-6

Ирэх сонгууль хаяанд тулж, горилогчдын нэрс эхнээсээ тодроод эхэлжээ. Тухайлбал, банк, санхүүгийн салбарт толгой цохиж яваа цөөн залуусын нэг гэгддэг Эдийн засаг, хөгжлийн Дэд сайд Г.Түвдэндорж Чингэлтэй дүүргээр ойр ойрхон үзэгдэж, хурал цуглаанд оролцох болж, тус дүүргийнхэн манайд нэр дэвших нь хэмээн шивэр авир хийх болсон гэнэ.

Г.Түвдэндоржийн хувьд МАН-аас тодорч буй ирээдүйтэй залуу улстөрч гэгдэж буй. Тэрбээр Сангийн яамнаас ажлын гараагаа эхэлж, Байгаль орчин, аялал жуулчлалын Дэд сайдаар ажиллаж байгаад Эдийн засаг, хөгжлийн яамны Дэд сайдаар ажиллах болсон нэгэн юм. Монгол Улсын банк, санхүүгийн салбарыг нугалж ирсэн туршлагатай улстөрчидтэй гар нийлж ажиллаж яваа энэ залуугийн хувийн амьдралынх нь талаар мэдээлэл сонирхвол Монгол банкны Ерөнхийлөгч асан Чулуубатын хүргэн гэхээс өөр зүйл тун хомс.

Хэрэв Г.Түвдэндорж Чингэлтэй дүүрэгт нэр дэвшвэл өрсөлдөгчдийн хувьд хатуухан учраа болж таарна. Нөгөө талаар Чингэлтэйнхэн хотын амьдрал, нийгэм, эдийн засгийг гаргаахгүй шижигнэсэн гишүүнтэй болж ч мэдэх юм.