П.САЙНЗОРИГ: Гэр хороололд 20 мянган цахилгаан халаагуур тараанаa

timelive.mn 2023-12-6

Улаанбаатар хотын утааг багасгахын тулд гэр хорооллын яндангийн тоог цөөлөх шаардлагатай. Тэгвэл Яндангийн тоог 20 мянгаар бууруулахын тулд гэр хороолол дахь 5000 байшин, 15 мянган гэрт цахилгаан халаагуур тараахаар болжээ. Ингэхдээ цахилгааны хүчдэл унадаг гэх асуудлыг бүрэн шийдсэн байршилд тараах аж. Мөн давхар шаталттай зуух судалж байгаа юм байна.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг: 

“2023 он гарснаас хойш 59 хүн угаартаж нас барсан харамсалтай тоо бий. Холбогдох байгууллагуудын дүгнэлт зуухны чанар, утаа их ялгаруулсан гэж гардаг. Иймээс өмнөх алдааг давтахгүйн тулд энэ асуудлыг судалж, иргэдтэй хариуцлагын гэрээ байгуулж, зуух олгохоор судалж байна. Үүний цаана хүний амины асуудал бий. Утааг бууруулах дунд хугацааны бодлого бол орон сууцжуулах, эрчим хүч, дулааны эх үүсвэрийг нэмэгдүүлнэ” гэв.