Б.ЭНХБАЯР: Б.Ганхуягийг хордуулсан гэх асуудлыг шалгуулахаар эца-нд чиглэл өгсөн

timelive.mn 2023-12-6

Нүүрсний хулгайн сонсголын эхний шат гурав дахь өдрөө үргэлжилж байна. Сонсголд гэрчээр дуудагдсан хүмүүсийн нэрс дунд ЭТТ ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг байсан боловч оролцуулах боломжгүй нөхцөл байдал үүсч буй талаар Түр хорооны даргын зүгээс мэдэгдсэн.

Түр хорооны дарга Б.Энхбаяр:

“Ар гэрийнхэн нь надад “Б.Ганхуягийг хордуулсан байна, гарга” гэж байнга ханддаг. Хордуулсан гэх ноцтой асуудлаар хандсан учраас ЭЦА-нд чиглэл өгч, шалгуулж байгаа. Шалгалтын үр дүн гарсны дараа олон нийтэд нээлттэй мэдээлнэ” гэв.