Автомашин хулгайлдаг 17-19 насны дөрвөн этгээдийг баривчилжээ

timelive.mn 2023-12-7

Нийслэлийн Баянзүрх, Баянгол, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт өнгөрсөн сард гудамж талбай, орон сууцны ил зогсоолд байрлуулсан олон тооны тээврийн хэрэгслийг удаа дараагийн үйлдлээр хулгайлсан “П” нарын нэг бүлэг дөрвөн этгээдийг баривчилжээ.

Эрүүгийн цагдаагийн албанаас тээврийн хэрэгслүүдийг олж тогтоон хохирогч нарт хүлээлгэж өгчээ.

Бүлэг этгээдүүд нь 17-19 насныхан бөгөөд дөрвүүлээ тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэрэг үйлдэж, ял шийтгэгдэж байсан байна.

Автомашинаа асаалттай, онгорхой орхихгүй, үнэ цэнтэй эд зүйлс дотор нь үлдээхгүй байх, хамгаалалттай, хяналтын камертай, гэрэлтүүлэгтэй зогсоолд байршуулж байх, сэжигтэй хүн, үйлдлийг шуурхай мэдээлж эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.