Малайз улсын Котакинабалу хотноо 12 сарын 1-нээс 9 хооронд зохиогдож буй 20 хүртэлх насны Зүүн Азийн Залуучуудын аварга шалгаруулах шатрын тэмцээний классик төрөлд Монгол улсын Аварга, ФМ М.Амилал болон Монгол улсын Аварга, ЭФМ Б.Алтантуяа нар оролцож, ДЭД АВАРГУУД болсноор ХОС МӨНГӨН медаль хүртлээ.
ФМ Мөнхдалайгийн Амилал оноо тэнцсэн хэдий ч 0,5 коэффициентын дутуугаар 2-р байрыг эзэлж, ОЛОН УЛСЫН МАСТЕР буюу IM цол шууд авах болзол хангалаа.
ЭФМ Болдбаатарын Алтантуяа мөн оноо тэнцсэн хэдий ч 0,5 коэффициентын дутуугаар 2-р байрыг эзэлж, ЭМЭГТЭЙ ОЛОН УЛСЫН МАСТЕР буюу WIM цол шууд авах болзол хангалаа.
Манай шатарчид түрүүлсэн бол ИХ МАСТЕР цолны 1 нормын болзол хангах байлаа. Гэсэн хэдий ч Монголын шатрын ертөнц өнөөдөр 2 шинэ ОЛОН УЛСЫН МАСТЕРУУДАА өлгийдөн авах нь.
МШХ-ны Ерөнхийлөгч С.Наранбатын мөрийн хөтөлбөрт өсвөр үе болон залуучуудаас 8 ИХ МАСТЕР төрүүлэх зорилт багтсан. Бид тус зорилтыг энэхүү тэмцээнээс эхлээд хэрэгжүүлэн эхэлж байна.
МШХ-ны гадаад харилцааг улам өргөжүүлж, шатарчдаа олон тэмцээнд явуулах цаашлаад олон улсад нэр хүндтэй холбоо болгох чухал зорилго тавин ажиллаж байна.
Тэмцээн блиц болон рапид төрлөөр үргэлжилнэ.
0 cэтгэгдэлтэй