Зүүн болон говийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна

timelive.mn 2023-12-14

Өнөөдөр Дундговь, Сүхбаатар аймгийн өмнөд, Өмнөговь аймгийн зүүн хэсэг, Дорноговь аймгийн нутгаар цасан шуурга шуурна. Мөн төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, зүүн болон говийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурах тул халтиргаа гулгаа нэмэгдэхийг онцгойлон анхааруулж байна.