Туршилт хийгдэж буй том чадлын батарей хуримтлуураас 70МВт эрчим хүчийг төв сүлжээнд нийлүүлжээ

timelive.mn 2023-12-14

Эрчим хүчний 80МВт чадал нийлүүлэх батарей хуримтлуурын туршилт энэ долоо хоногт эхэлсэн билээ.

Туршилтын хугацаанд батарей хуримтлуурын станц өчигдөр 17:00 цагаас 70МВт өгч эхэлсэн талаарх мэдээлэл цахим орчинд нийтлэгдсэн юм.

Энэ талаар Эрчим Хүчний Яамнаас тодруулахад “Эрчим хүчний батарей хуримтлуур дээд талдаа 80МВт хүртэл эрчим хүч нийлүүлэх боломжтой.

Гэхдээ тухайн өдрийнхөө хэрэглээнээс хамаараад харилцан адилгүй байна.

Батарей хуримтлуур 70МВт хүртэл ачаалсан талаарх саяхны мэдээлэл бий. Өөрөөр хэлбэл эрчим хүчээ төв сүлжээнд нийлүүлж үзсэн. Туршилт хэдхэн өдөр үргэлжлээд дуусахгүй, тодорхой хугацаа шаардана” гэлээ.

Уг батарей хуримтлуур ашиглалтад орсноор 17:00-21:00 цаг буюу оргил ачааллын үед дотоодоос эрчим хүч нийлүүлэх боломж бүрдэх юм.

Тодруулбал:

  • Оргил ачааллын үед нэгдсэн сүлжээнд 80МВт хүртэл чадлыг нийлүүлж, тэр хэмжээгээр импортын эрчим хүчийг бууруулах
  • Хүчдэлийн давтамж тохируулга хийх, ДЦС-уудыг “0” зогсолтоос сэргээх цахилгаан эрчим хүчийг нэгдсэн системд нийлүүлэх ач холбогдолтойг салбарын яамнаас мэдээлж байв.

зураг