Явган хүний замаар автомашинтай зорчсон үйлдэлд 20,000 төгрөгөөр торгов

timelive.mn 2023-12-15

Олон нийтийн цахим сүлжээнд иргэнээс нийтэлсэн мэдээллийн дагуу Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт toyota land cruiser prado маркийн 5817УБУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй жолооч, 39 настай, эрэгтэй О гэгч нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 29.1 дэх хэсэгт зааснаар 20 нэгж буюу 20,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулав. Хууль зөрчсөн үйлдэл нь үргэлж бусдын эрх, эрх чөлөө, аюулгүй байдал хөндөж байдаг. Иймд жолооч та замын хөдөлгөөнд соёлтой, хүндэтгэлтэй, хүлээцтэй оролцохыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.