Хөлдсөн, осгосон үед дараах зүйлсийг хориглоно

timelive.mn 2023-12-18

Хөлдөлт гэдэг нь нам температурын улмаас хэсэг газрын арьс, улмаар эд эрхтнүүдийн цусан хангамж алдагдаж хүйтэнд хайрагдсанаас арьсны бүтэц өөрчлөгдөхийг хэлнэ. Биеийн захын хэсгүүд болох гар хөлийн хуруунууд, чих, хамар, хацар, эрүү, гар, хөлийн үзүүр ихэвчлэн хөлддөг.

Хөлдөлтийг арьсыг гэмтээсэн байдлаас нь шалтгаалж дараах 3 зэрэг болгон ангилдаг.

Хөлдөлтийн зэрэг Арьсыг гэмтээсэн байдал Илрэх шинж тэмдэг
1-р зэрэг Арьсны өнгөц давхарга гэмтэнэ
  • Арьсны өнгө цайж хөхөлбөр туяатай болсон
  • Тэр хэсэг бадайрна
2-р зэрэг Арьсны өнгөц болон жинхэнэ арьс гэмтэнэ
  • Арьсны өнгө цайж хөхөлбөр туяатай болсон
  • Цэврүү үүснэ
  • Хавдана
3-р зэрэг Арьсны бүх давхарга гэмтэнэ

 

  • Арьсны өнгө цайж хөхөлбөр туяатай болсон
  • Цэврүү үүснэ
  • Чинэрч мэдээгүй болно

Хэрэв та болон эргэн тойрны хүн хөлдсөн, осгосон бол дараах зүйлсийг хориглоно.

– Осгосон эрхтнийг үрж массаж хийж болохгүй

– Согтууруулах ундаа хэрэглэхгүй

– Цэврүү үүссэн үед хагалж болохгүй

– Ил гал, зуух, халаагуурын ойролцоо сууж болохгүй

– Халаах хөнжил хэрэглэж болохгүй

– Хөлдсөн, осгосон хүнийг өөрөөр нь алхуулж болохгүй

– Яаралтай эмнэлгийн тусламж авах хэрэгтэй