Б.ГАН-ОЧИР: Миний өрсөлдөгч ардчилсан намд байхгүй. бид бүгд хамтран зүтгэгчид

timelive.mn 2023-12-19

Ардчилсан Залуучуудын Холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигч Буянаагийн Ган-Очир:

Миний өрсөлдөгч Ардчилсан намд байхгүй. Бид бүгд хамтран зүтгэгчид. Миний өрсөлдөгч бол НАМЗХ-ны ерөнхийлөгч Н.Учрал. Буянаагийн Ган-Очир хийсээр ирсэн, хийх ч болно, хийсээр ч байх болно.

Боловсролтой залуусыг залуучуудын байгууллагатаа оруулж ирье, нөлөөлөгч залуучуудыг оруулж ирье. Яг бодит байдал дээр МАН-д бүтээлч байдал, бодлого, хийсэн бүтээсэн ажил алга.

Бидэнд, Ардчилсан намд шийдэлтэй, бодлоготой, боловсролтой, хийсэн ажилтай залуус байна. Би эндээс гараад 21 аймгаа бүтэн тойрох болно.