Байшин, 2 автомашин, гарааш шатжээ

timelive.mn 2023-12-21

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 12 дугаар хорооны нутагт суудлын автомашин байна гэсэн дуудлагыг 12 сарын 20-ны өдрийн 07:31 цагт дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид хүлээн авчээ. Алба хаагчдыг очиход иргэн Л-ийн Ниссан тийда загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан байна.

Мөн Баянзүрх дүүрэг 28 дугаар хороо, Хужирбулангийн 4 дүгээр хэсгийн 46 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12 сарын 20-ны өдрийн 18:58 цагт дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид хүлээн авч очиход иргэн Б-ын 8х10 метрийн хэмжээтэй байшингийн зүүн хана, 4х6 метрийн хэмжээтэй гарааш,  Приус-20 загварын суудлын автомашин шатаж байсныг  ажиллаж унтраасан байна.