“Шинэ Хархорум” хотын байрзүйн зураг зохиох зэрэг ажлын төлөвлөгөөг ирэх оны нэгдүгээр сард батална

timelive.mn 2023-12-22

“Шинэ Хархорум” хотын Үндэсний хорооны тавдугаар хуралдаан өнөөдөр боллоо.

Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэв.

  •  “Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаанаас хэрэгжүүлсэн 2023 оны ажлын тайлан, 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөө
  •  “Шинэ Хархорум” хотын төв цэгийн тохижилтын зураг төслийн төлөвлөлт
  •  “Шинэ Хархорум” хотыг Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулахад шаардагдах байрзүйн зураг зохиох ажил, инженер геологийн судалгааны эхний ээлжийн ажлын явц.

Шинэ хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулахад шаардагдах байрзүйн зураг зохиох ажил болон инженер геологийн судалгааны эхний ээлжийн ажлын явцыг эрчимжүүлэх, ирэх онд хэрэгжүүлэх ажлуудын нарийвчилсан төлөвлөгөөг 2024 оны нэгдүгээр сарын 15-ны өдөрт багтаан Үндэсний хорооны хуралд танилцуулахаар боллоо.

 

Эх сурвалж: Барилга, Хот Байгуулалтын Яам