
ЗХЖШ-ын даргын тушаалаар Зэвсэгт хүчний 2023 оны тэргүүний анги, салбар, алба хаагчдыг шалгаруулж, шагналыг (12 дугаар сарын 25-ны өдөр) гардуулав. Үүнд:
Зэвсэгт хүчний 2023 оны тэргүүний номинацид
1. Тэргүүний анги-Зэвсэгт хүчний 011 дүгээр анги;
2. Тэргүүний салбар-Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн Харуул үйлчилгээний тусгай рот;
3. Тэргүүний офицер-Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн Хуягт техникийн инженер ахмад Б.Болдбаатар;
4. Тэргүүний ахлагч-Зэвсэгт хүчний 342 дугаар ангийн Ус шүршигч машины жолооч ахлах ахлагч Н.Пүрэвбаатар;
5. Тэргүүний зохицуулагч-Зэвсэгт хүчний Тээврийн хяналтын албаны цагдаа зохицуулагч-жолооч ахлах ахлагч М.Сумьяа;
6. Тэргүүний ажилтан албан хаагч-Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн Хадлан тэжээлийн тасгийн дарга-агрономич энгийн Б.Пунсалдулам;
7. Тэргүүний цэргийн гэрээт алба хаагч-Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн Барилга угсралт, засварын хэсгийн өрлөгчин байлдагч Г.Цолмонбаатар нар тодорсон юм.
Хурандаа Б.ОТГОНБАЯР
0 cэтгэгдэлтэй