Боомтын мэргэжилтнүүд туршлага судлаад ирлээ

timelive.mn 2023-12-26

Турк улс дахь боомтуудад ( X-ray)  рентгений тусламжтайгаар үйл ажиллагааны хяналт шалгалтыг хэрхэн хийдэг  талаар ГЕГ болон Хилийн боомтын захиргааны мэргэжилтнүүд туршлага судлаад ирлээ.

Тэд Турк улсын боомтуудад  хэрэглэж буй рентгенийг үйлдвэрлэн нийлүүлдэг компанийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэх явцтай танилцаж, Монгол орны онцлогт тохирсон төхөөрөмжийг угсарч нийлүүлэх боломжийн талаар судалсан байна.

Түүнчлэн Хилийн боомтын захиргааны мэргэжилтнүүд Турк улсын худалдааны яамны төлөөлөлтэй уулзаж, европ болон азийн орнуудтай хиллэдэг орнуудын давуу болон сул талын талаар харилцан мэдээлэл солилцжээ.

Дашрамд сонирхуулахад Турк улс нь найман улстай хиллэдэг бөгөөд 209 боомттойгоос усан замын боомт 106 байдаг аж.