Дорнод Африкийн Кени улс ирэх оноос эхлэн дэлхийн бүх улс орны иргэдийг визгүй хүлээж авахаар болжээ.
Жуулчид ирэхээсээ өмнө интернэтээр тус улсын засгийн газрын хөгжүүлсэн дижитал платформд хандан аяллын зөвшөөрөл авах ёстой юм байна.
Энэхүү зөвшөөрлийг визийн оронд ашиглах ажээ.
“Дэлхийн өнцөг булан бүрд байгаа хүмүүс Кенид ирэхийн тулд виз авах шаардлагагүй болно” гэж тус улсын ерөнхийлөгч Уилльям Рутто энэ сарын эхээр Британийн колоничлолоос салсны 60 жилийн ойн арга хэмжээний үеэр хэлсэн юм.
Өнгөрсөн аравдугаар сард Бүгд Найрамдах Конго Улсад болсон олон улсын хуралд оролцохдоо тэр Африкийн бүх орны иргэд энэ оны сүүлчээс эхлэн Кенид визгүй зорчих боломжтой болохыг зарлаж байжээ.
Аялал жуулчлал бол Кени улсын эдийн засгийн чухал салбар. Тус улсад сафари гэгддэг зэрлэг байгалийн үзэсгэлэнт газар байдаг бол Энэтхэгийн далайн эрэг дагуу амралт зугаалгын бүсүүд байрладаг.
“Кени улс хүн төрөлхтөнд энгийн нэгэн зурвас илгээж байна: Тавтай Морил!” гэж Рутто шийдвэрийг зарлахдаа хэлж байжээ.
Кени улс нь 580,000 гаруй хавтгай дөрвөлжин километр талбай бүхий газар нутагтай, 53 сая орчим хүн амтай. Нийслэл нь Найроби хот. Албан ёсны хэл нь Свахилл болон Англи юм.
Эх сурвалж: CNN
0 cэтгэгдэлтэй